4/08/2008

Миний хүү алхаж сурлаа (ээж)


















Тогоруу янзын хүүхэлдэй

Тогоруу янзынхүүхэлдэй
Тоодог бяцхан ангаахай
Ойн хүрэн баавгай
Олон янзийн шувуунууд
Дэлдэн чихтэй туулай
Дээгүүр нисдэг онгоц
Доогуур явдаг машин
Дээшээ хөөрдөг бөмбөг
Тавтай сайхан нойрсоорой
Хүүхэлдэй сайхан амраарай


2/26/2008

Миний хүү нэг нас хүрлээ (Ээж)
























Миний хүүгийн нэг насны ой нижгэр болж өнгөрлөө . Нэг нас хүрхэд чөлөөтэй мөлхдөг, хоол халбагаар иддэг, коршоконд суудаг, бүрээ үлээдэг, бүжгэлдэг , хөлд оруулдаг тэргэн дээр чөлөөтэй явдаг мөн өөрөө зогсож алхдаг болов.

6/21/2007

곰세마리 Гурван баавгай Солонгос хүүхдийн дуу(ээж)

곰세마리가 한집에있어,
아빠곰.엄마곰.얘기곰
아빠곰은뚱뚱해
엄마곰은날씬해
얘기곰은 너무귀여워 으슥으슥잘한다.


Ээж нь хүүдээ зааж өгнөө

6/10/2007

Ууган ачдаа ( Амгалан эмээ)












Энэ биений минь тасархай

Элэг зүрхний минь хэлтэрхий

Эмээ өвөөгийн амин сүлд

Эгч ахын хайртай бурхан

Энхрий бяцхан ач минь ээ

Хөлд орж баацганахыг чинь

Хэлд орж шулганахыг чинь

Хэзээ мөдгүй хармаар байна

Хэнд ч хамаагүй гайхуулмаар байна

Хэнээсч илуу үнэрлэмээр үнсмээр байна

Хүлээсэн сэтгэл (Амгалан эмээ)








Хүлээсэн би зөндөө хүлээсээн

Хүүгээ ханьтай болохыг хулээсэн

Аавын голомтоос өрх тусгаарлаж


Ашдын амьдрал aa тохинуулахыг хүлээсэн

Догдлон хүлээсэн хүсэл минь биелж

Дөлгөөхөн аальтай бэртэй боллоо

Aмьдралд хүсэл гүйцэх бас л болоогүй

Aчаа би зөгнөн хүлээсэн

Мөрөөдөл минь зөнгөөр биелж

Мөдхөн шинэ хүний сураг дуулсан

Зүүд хайранд сэтгэл гэгэлзүүлсэн

Сүүний үнэртэй ертөнцийг хүлээсэн


5/16/2007

Алимны модны мөчир (ээж)

Аавтайгаа адилхан гэжАавын найзууд хэлэх юмаа
Ээжтэйгээ ижилхэн гэжЭэжийн найзууд ярих юмаа
Тиймүү тиймүү адилхаанТиймээ тиймээ аргагүй ээ...




Миний хүүгийн мод аавын талаас


САНГИДОРЖ Базар (элэнц өвөө) БАДАРЧ Цэдэв (элэнц эмээ)
БАЗАР ТҮМЭНЖАРГАЛ
(өвөө аав)








СЭРЭЭНЭН Цэвэлмаа (элэнц өвөө) ЛУВСАНДОРЖ Долгорсүрэн (элэнц эмээ)
ЦЭВЭЛМАА Амгалан (эмээ ээж)








ТҮМЭНЖАРГАЛ Од (аав)













Миний хүүгийн мод ээжийн талаас

СЭНГЭ Жамсран
(элэнц өвөө) ДАВАА Цэвээн (элэнц эмээ)
ЖАМСРАН Дагвадорж (өвөө аав)









ГҮНЧИН Баасандорж
(элэнц өвөө) ГОМБОДОРЖ Даваа(элэнц эмээ)
(энэ 2 охиноо МАГСАР Дуламд өргүүлэв )(элэнц эмээ)
ДУЛАМ Нансалмаа (эмээ ээж)









ДАГВАДОР
Ж Одсүрэн(ээж)

3/18/2007

Минии хүү нэг сар хүрлээ ! (Ээж)

Миний хүү нэг сар хүрлээ мантгар улаан хүү минь мантгар цагаан болжээ , хоёр булцагар хөөрхөн хацарыг нь үнсээд л баймаар, бас давхар эрүү суучхаж...
Унтаж байхдаа инээдэг болов бүр ход ход гээд л!
Миний хүү нэг сар ч хүрээгүй байхаасаа тосуулаад сурчихсан ёстой мундаг хүүхэд! Гэвч өвөө нь нуруугийн бөгтөр болгочин гээд тосуулах дургүй.

Хүүдээ нэр өглөө (Aaв)

Aaв нь хүүгээ хүмүүс бидэнд зүг чигийг зааж өгдөг хамгийн тод одны нэрээр үргэлжид бусдын эхэнд байж зөв зам уруу хошуучилж яваарай гээд Алтангадас гэж нэрлэлээ.
Миний хүүгийн бүтэн нэр Есүн Одын Алтангадас.
Өвөө, эмээ нар болоод аав, ээжийнх нь сонгосон зургаан нэрнээс будаан дотор хийгээд сэгсрэхэд аавынх сонгосон энэ нэр гарч ирээд би чиний баруун чихэнд 3 удаа шивнэсэн юм шүү.

Чиний төрсөн газар (Аав)

Хүү минь! Чи ээжийнхээ гэдсэнд байхдаа бяцхан аялал хийгээд Солонгос улсын нийслэл Сөүл хотын Yang OB & GYN төрөх эмнэлэгт төрлөө. Тэгэхлээр унасан газар чинь Хангүг угаасан ус чинь Хан мөрөн, харин чи өөрөө Монгол эцэгтэй, Монгол ээжтэй Монгол хүн. Чи Монголын иргэн эх орон чинь Aзийн цээжин дэх буурал түүхтэй, уудам нутагтай Монгол Улс.

Хүүтэй боллоо (Aaв)

Зөндөө их хүлээсний эцэст эхнэр маань төрөхийн орон дээр 12 цаг өвдсөний дараа бид хүүтэй боллоо.
Том эр шүү! 3840гр, 47см мантгар улаан нөхөрийг тэвэрлээдээ.
Хараад л баймаар эгдүүтэй. Жижигхээн хамар, ам, хөл, гар, бүүр жижигхэн хуруунуудийг нь ээ!