3/18/2007

Минии хүү нэг сар хүрлээ ! (Ээж)

Миний хүү нэг сар хүрлээ мантгар улаан хүү минь мантгар цагаан болжээ , хоёр булцагар хөөрхөн хацарыг нь үнсээд л баймаар, бас давхар эрүү суучхаж...
Унтаж байхдаа инээдэг болов бүр ход ход гээд л!
Миний хүү нэг сар ч хүрээгүй байхаасаа тосуулаад сурчихсан ёстой мундаг хүүхэд! Гэвч өвөө нь нуруугийн бөгтөр болгочин гээд тосуулах дургүй.

Хүүдээ нэр өглөө (Aaв)

Aaв нь хүүгээ хүмүүс бидэнд зүг чигийг зааж өгдөг хамгийн тод одны нэрээр үргэлжид бусдын эхэнд байж зөв зам уруу хошуучилж яваарай гээд Алтангадас гэж нэрлэлээ.
Миний хүүгийн бүтэн нэр Есүн Одын Алтангадас.
Өвөө, эмээ нар болоод аав, ээжийнх нь сонгосон зургаан нэрнээс будаан дотор хийгээд сэгсрэхэд аавынх сонгосон энэ нэр гарч ирээд би чиний баруун чихэнд 3 удаа шивнэсэн юм шүү.

Чиний төрсөн газар (Аав)

Хүү минь! Чи ээжийнхээ гэдсэнд байхдаа бяцхан аялал хийгээд Солонгос улсын нийслэл Сөүл хотын Yang OB & GYN төрөх эмнэлэгт төрлөө. Тэгэхлээр унасан газар чинь Хангүг угаасан ус чинь Хан мөрөн, харин чи өөрөө Монгол эцэгтэй, Монгол ээжтэй Монгол хүн. Чи Монголын иргэн эх орон чинь Aзийн цээжин дэх буурал түүхтэй, уудам нутагтай Монгол Улс.

Хүүтэй боллоо (Aaв)

Зөндөө их хүлээсний эцэст эхнэр маань төрөхийн орон дээр 12 цаг өвдсөний дараа бид хүүтэй боллоо.
Том эр шүү! 3840гр, 47см мантгар улаан нөхөрийг тэвэрлээдээ.
Хараад л баймаар эгдүүтэй. Жижигхээн хамар, ам, хөл, гар, бүүр жижигхэн хуруунуудийг нь ээ!