6/21/2007

곰세마리 Гурван баавгай Солонгос хүүхдийн дуу(ээж)

곰세마리가 한집에있어,
아빠곰.엄마곰.얘기곰
아빠곰은뚱뚱해
엄마곰은날씬해
얘기곰은 너무귀여워 으슥으슥잘한다.


Ээж нь хүүдээ зааж өгнөө

6/10/2007

Ууган ачдаа ( Амгалан эмээ)












Энэ биений минь тасархай

Элэг зүрхний минь хэлтэрхий

Эмээ өвөөгийн амин сүлд

Эгч ахын хайртай бурхан

Энхрий бяцхан ач минь ээ

Хөлд орж баацганахыг чинь

Хэлд орж шулганахыг чинь

Хэзээ мөдгүй хармаар байна

Хэнд ч хамаагүй гайхуулмаар байна

Хэнээсч илуу үнэрлэмээр үнсмээр байна

Хүлээсэн сэтгэл (Амгалан эмээ)








Хүлээсэн би зөндөө хүлээсээн

Хүүгээ ханьтай болохыг хулээсэн

Аавын голомтоос өрх тусгаарлаж


Ашдын амьдрал aa тохинуулахыг хүлээсэн

Догдлон хүлээсэн хүсэл минь биелж

Дөлгөөхөн аальтай бэртэй боллоо

Aмьдралд хүсэл гүйцэх бас л болоогүй

Aчаа би зөгнөн хүлээсэн

Мөрөөдөл минь зөнгөөр биелж

Мөдхөн шинэ хүний сураг дуулсан

Зүүд хайранд сэтгэл гэгэлзүүлсэн

Сүүний үнэртэй ертөнцийг хүлээсэн